АЯЛЛЫН ЭНГИЙН ВИЗ /С-3-9/

Бүрдүүлэх үндсэн материал


Визний анкетны зураг

3.5*4.5 хэмжээтэй өнгөт зураг 1% /сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх/


Гадаад паспорын хуулбар

Дуусах хугацаа 6 сараас доошгүй байх


Цагдаагийн газрын тодорхойлолт

Анх удаа БНСУ-д зорчиж буй 18-60 насныханд хамааралтай


Гэрлэсэн эсэх лавлагаа

БНСУ-д зорчиж буй 18-аас дээш насны бүх виз мэдүүлэгчид хамааралтай

Гэрлэсэн бол: Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа
Гэрлээгүй бол: Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
Гэрлэлт цуцалсан бол: гэрлэлт цуцалан тухай лавлагаа
Гэр бүлийн хүн нас барсан бол: Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа + нас барсны гэрчилгээний хуулбар, эсвэл бэлэвсэн гэсэн лавлагаа


Мөнгө байршуулахгүй болон байршуулах болзол

Компаний захирал: Сүүлийн хагас жилд 500.000 төгрөгөөс дээш татвар төлсөн тодорхойлолтоо оруулвал банкинд мөнгө байршуулахгүй. Интернетээс авсан bar cоde бүхий татварын тодорхойлолт

Хэрэв компанийн захиралын татвар төлөлтийн хэмжээ 500.000 төгрөгнөөс доош бол татварын тодорхойлолт +500.000 төгрөг банкинд байршуулна.

Ажилтан. Нэг байгууллагдаа 1-ээс дээш жил ажиллаж байгаа сүүлийн 6 сарын цалин сар бүр 500.000 төгрөгөөс дээш бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг НДЕГ-ын лавлагааны хамт оруулвал мөнгө байршуулахгүй.

Хувиараа бизнес эрхлэгч бол:

- Нотлох бичиг баримт +5.000.000 төгрөг
- Түрээсийн гэрээ – түрээсийн тодорхойлолт + сүүлийн 6 сарын дансны хуулга

Цалин, тэтгэврийн хэмжээ шаардлага хангахгүй байгаа иргэд болон оюутан, тэтгэвэр, группын иргэд бол Эрхэлж буй ажилтай холбогдолтой мэдээлэл /орлогоо нотлох бичиг баримт – 5.000.000 төгрөг +сүүлийн 6 сарын дансны хуулга

Хэрэв оюутан бол: Сурч буй сургуулийн тодорхойлолт, санхүүгийн чадвараа нотлох бичиг баримь + 5.000.000 төгрөг – эцэг эхийн дансны хуулга + төрсний бүртгэлийн лавлагаа

Дээрхээс бусад тохиолдолд ЭСЯ-наас тогтоосон банкинд 5.000.000₮ байршуулан банкны гэрээ /эх хувь/, хадгаламжийн дэвтрийн хуулбарыг оруулна.